Элэгний С вирус хэрхэн дамждаг вэ

Элэгний С вирусын халдвар нь цусаар дамждаг вирус бөгөөд цуснаас цусруу дамжин халдварладаг. Энэ нь элэгний С вирусын халдвартай хүний цус өөр хүний биед ороход тохиолддог гэсэн үг. Бүр нүдэнд үзэгдэхгүй өчүүхэн бага хэмжээтэй цус байсан ч вирус дамжин халдварлагдаж чадна.
Элэгний С вирус хэрхэн дамждаг вэ

Дараах тохиолдолд гепатит С халдварладаг

  • Гадаад улсад хийлгэсэн ариун бус эрүүл мэндийн, шүдний, гоо сайхны ажилбар, вакцин эсвэл мэс засал (Австрали улсад эдгээрийг хийлгэхэд<br/>ерөнхийдөө аюулгүй).
  • Шивээс, арьсны цоолбор зэрэг цустай харьцдаг ариун бус уламжлалт ажилбарууд.
  • Сахлын татуурга, шүдний сойз зэрэг цус байх боломжтой (маш бага хэмжээ хүртэл үүнд хамаарна) бусдын хувийн эд зүйлсийг хэрэглэх.
  • Эх нь гепатит С-тэй бол жирэмслэлт эсвэл төрөлтийн явцад эхээс хүүхдэд.
  • Бэлгийн харилцаанд бэлгэвчгүй орох үед нэгний цус нөгөөгийн цустай хүрэлцсэнээр.
  • Эмийн бодис, стеройд тарьсан аливаа тариурыг дамжуулан эсвэл дахин хэрэглэх.
  • 1990 оноос өмнө Австралид цус сэлбүүлсэн.

Та дараахаас гепатит C-гийн халдвар авахгүй

  • Ариун цэврийн өрөөг хуваан ашиглах.
  • Бусадтай хоол, уух зүйлс, хоол бэлтгэдэг, иддэг хэрэгслээ дамжуулан хэрэглэх.
  • Ханиах, найтаах, гар барих, үнсэлцэх, тэврэлдэх.
  • Усан сан.
  • Шумуул болон бусад шавжинд хатгуулах.