Тойм
NSW-ийн Олон Үндэстний ХДХВ ба Элэгний вирусын халдварын Үйлчилгээ (NSW MHAHS)- бид хэл болон соёлоороо ялгаатай (CALD) хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шударга, тэгш хүртээхэд соёл, олон нийтийн оролцоо чухал гэдгийг мэднэ.
Бид эрүүл мэндийн байгууллагууд болон олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, соёлд тохирсон эрүүл мэндийн боловсрол, сурталчилгааны хөтөлбөрүүд болон мэдээллийн аянуудыг хэрэгжүүлдэг. Мөн олон хэл дээрх төрөл бүрийн нөөц материалыг хамтран зохиож, боловсруулдаг ба ХДХВ-ийн халдвартай хүмүүст ганцаарчилсан дэмжлэг үзүүлдэг.
ХДХВ-ийн халдвартай хүмүүст үзүүлэх дэмжлэг
Манай ХДХВ-ын Клиник Консьержийн Хөтөлбөр нь ХДХВ-ийн онош авсан хүмүүст өөрсдийн хэлээр нь ганцаарчилсан дэмжлэг үзүүлдэг бөгөөд олон төрлийн хэлний үйлчилгээтэй. Ямар хэлний үйлчилгээ авах боломжтой талаар мэдэхийг хүсвэл info@mhahs.org.au хаягаар бидэнтэй холбогдоно уу.
Олон хэл дээрх нөөц материалууд
Бид ХДХВ, В вирусын халдвар, С вирусын халдвар, БЗДХ-ын талаар олон хэл дээр мэдээллийн хуудас, товхимол, бичлэг болон бусад материалуудыг боловсруулан хүргэдэг.
Хэвлэл мэдээлэл болон олон нийтийн оролцоо
Бид олон хэл дээрх мэдээллийн аянуудаараа дамжуулан ХДХВ болон Элэгний вирусийн халдварын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэдэг. Мөн бид орон нутгийн наадам, арга хэмжээнүүдэд оролцож, хүмүүст эх хэл дээр нь мэдээлэл, зөвлөгөө хүргэдэг.
Ажиллах хүчний Хөгжил
Бид эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг хэл, соёлын хувьд олон янзын (CALD) олон нийтэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулахад нь дэмжлэг үзүүлдэг. Мөн олон үндэстний орчинд ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудын ХДХВ, гепатит, бэлгийн замаар дамжих халдваруудын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээлэл олгодог.
Өөрийн хэл дээр эрүүл мэндийн олон төрлийн хэрэгтэй мэдээллийг олж аваарай.

ХДХВ

Гепатит В

Гепатит С

Бэлгийн эрүүл мэнд

Австралийн Эрүүл Мэндийн Систем
Манай Нөөцийн Төвийг судлаарай
ХДХВ, вируст гепатит, БЗХӨ, элэгний эрүүл мэнд болон бусад зүйлсийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг агуулсан манай Нөөцийн Төвөөс хэрэгтэй мэдээллийг олж аваарай. Олон хэл дээр байгаа энэ нь эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон олон нийтийг дэмжих зорилготой юм.




