Дараах тохиолдолд гепатит С халдварладаг
- Гадаад улсад хийлгэсэн ариун бус эрүүл мэндийн, шүдний, гоо сайхны ажилбар, вакцин эсвэл мэс засал (Австрали улсад эдгээрийг хийлгэхэд<br/>ерөнхийдөө аюулгүй).
- Шивээс, арьсны цоолбор зэрэг цустай харьцдаг ариун бус уламжлалт ажилбарууд.
- Сахлын татуурга, шүдний сойз зэрэг цус байх боломжтой (маш бага хэмжээ хүртэл үүнд хамаарна) бусдын хувийн эд зүйлсийг хэрэглэх.
- Эх нь гепатит С-тэй бол жирэмслэлт эсвэл төрөлтийн явцад эхээс хүүхдэд.
- Бэлгийн харилцаанд бэлгэвчгүй орох үед нэгний цус нөгөөгийн цустай хүрэлцсэнээр.
- Эмийн бодис, стеройд тарьсан аливаа тариурыг дамжуулан эсвэл дахин хэрэглэх.
- 1990 оноос өмнө Австралид цус сэлбүүлсэн.
Та дараахаас гепатит C-гийн халдвар авахгүй
- Ариун цэврийн өрөөг хуваан ашиглах.
- Бусадтай хоол, уух зүйлс, хоол бэлтгэдэг, иддэг хэрэгслээ дамжуулан хэрэглэх.
- Ханиах, найтаах, гар барих, үнсэлцэх, тэврэлдэх.
- Усан сан.
- Шумуул болон бусад шавжинд хатгуулах.

